Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц 2026 оны 6-р сарын 24-ний өдөр…

Банк бус санхүүгийн байгууллагын салбарын төлөөллийг хүлээн авч салбарын хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр, Монгол Улсын эдийн засагт хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
-“Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон”-гоор “АБТС ББСБ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Чимгээ
-“Алтангадас одон”-гоор “Бэрс финанс ББСБ” ХХК-ийн Зөвлөх С.Дамдиндорж
-“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Бодлогын зөвлөх С.Жавхлантөгс
-“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Шийдэл финанс ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Баатар
-“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Сэкюр финанс ББСБ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэгшжаргал
-“Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар “Капитис ББСБ” ХХК-ийн Салбарын захирал М.Доржханд нар тус тус шагнагдлаа.
Та бүхэнд бүх гишүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.









