
ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО
Уулзалтад урилгаар өмгөөлөгч Х.Билгүүн, МББСБХолбооны хуулийн мэргэжлийн зөвлөлийн дарга, Таванбогд финанс ББСБ-ын Хууль, Тусгай активын албаны дарга М.Цогтгэрэл нар хүрэлцэн ирж, гишүүн байгууллагуудын төлөөллүүдэд ББСБ-ын шүүхийн шийдвэртэй холбоотой тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар бодит жишээнд тулгуурлан тайлбар өгч, санал солилцлоо.
Уулзалтад хүрэлцэн ирсэн удирдлагууд, төлөөллүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.







