“ББСБ-ТУР 2026” аялалыг зохион байгууллаа

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг МББСБХолбооны “Алтан од” цомын эзэн шилдэг гишүүн байгууллагуудаар зочлон тухайн байгууллагын соёл, үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээний онцлог, тэргүүн туршлагатай танилцах боломжийг олгодог “ББСБ-ТУР 2026” аялалыг 10 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн аялалд нийт 45 ББСБ-ын удирдлага, ажилтнууд хамрагдан дараах шилдэг 5 ББСБ-уудын оффисоор зочиллоо.
1. БИЧИЛ ГЛОБУС ФИНАНС ББСБ ХХК / Оны шилдэг байгууллага/
2. АРД КРЕДИТ ББСБ ХК / Оны шилдэг Санхүүгийн хүртээмжтэй байгууллага/
3. ПОКЕТ ББСБ ХХК / Оны шилдэг Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага /
4. СОНО ФИНТЕК ББСБ ХХК / Оны шилдэг Бүтээгдэхүүн үйлчилгээтэй байгууллага /
5. ОМНИ КАПИТАЛ ББСБ ХХК / Оны шилдэг Зээлээс бусад үйлчилгээ үзүүлэгч байгууллага /
Тур аяллыг хамтран зохион байгуулж, аялалд оролцогсдыг халуун дотноор хүлээн авсан оны шилдэг байгууллагуудын удирдлага, хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье.

















