Гишүүний баримтлах ёс зүйн хэм хэмжээ
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо
- Холбооны дүрэм, журам, шийдвэрийг чанд сахин биелүүлэх
- Монгол Улсын ББСҮА-ны тухай хууль, СЗХ-оос гаргасан дүрэм, журам, тогтоол, шийдвэрийг чанд сахин биелүүлэх
- Холбооны гишүүдийн нийтлэг ашиг сонирхлыг өөрийн байгууллагын ашиг сонирхлоос дээгүүр тавих
- Гишүүн нь Холбооны гишүүн болон гишүүн бус ББСБ-уудын төлөөлөлтэй ажил хэрэгч, соёлч боловсон, хүндэтгэлтэй харилцах
- Холбооны удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх, үйл ажиллагаанд идэвхтэй, ажил хэрэгч, санаачлагатай, хариуцлагатай оролцох
- ББСБ-ын салбар, Холбооны нэр хүндийг өндөрт өргөж ажиллах
- Холбооноос өгөгдсөн эрх мэдлийн хүрээнд нийтэд мэдээлэл, мэдэгдэл хийх
- Салбарын нэр хүндэд болон гишүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх
- Холбооны талаар үндэслэлгүй ташаа мэдээлэл үл өгөх
- Хууль бус үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх
- Холбооны үйл хэрэг, үйл ажиллагаанд саад хийхгүй байх
- Холбоог хагалан бутаргах үйл ажиллагаа явуулах, үйл хэргийг сулруулах үйлдэл, эс үйлдэл хийхгүй байх
- Холбооны үйл ажиллагааны талаар эсрэг сурталчилгаа хийхгүй байх
- Холбооны үйл ажиллагааг гутаан доромжлохгүй байх