АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ АЯН 8 ДАХЬ ЖИЛДЭЭ

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо уламжлал болсон “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” аянаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн хамт олонтой хамтран 8 дахь жилдээ 04-р сарын 30, 05-р сарын 01-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Энэ оны эхний удаагийн аянд Холбооны гишүүн 21 банк бус санхүүгийн байгууллагын 250 гаруй ажилтан нэгдэж, 600 гаруй хүнийг эмчлэх, тэдэнд амьдрал бэлэглэх их үйлсэд хувь нэмрээ орууллаа. Нийт 8 жилийн хугацаанд давхардсан тоогоор 180 банк бус санхүүгийн байгууллагын 2650 гаруй ажилтан тус аянд оролцож 6030 хүнд АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖ
ТОМ ЗҮРХИЙГ бүтээсээр байна.
“Амьдрал бэлэглэе” аянд идэвхтэй оролцож, ТОМ ЗҮРХИЙГ бүтээсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн түм, бумаар арвижин дэлгэрэх болтугай!
Анлок капитал ББСБ
Ард кредит ББСБ
Бичил глобус финанс ББСБ
БСБ финанс ББСБ
Бэрс финанс ББСБ
Газаркапитал партнерс ББСБ
Гэрэл финанс ББСБ
Есөн шижир инвест ББСБ
Инвескор ББСБ
НачинЗаан финанс ББСБ
Омни капитал ББСБ
Покет ББСБ
Прогресс финтек ББСБ
Прогресскапитал ББСБ
Сайн финанс энд трансфер ББСБ
Си И Си Инвестмент ББСБ
Соно финтек ББСБ
Сутай кредит финанс ББСБ
Сэкюр финанс ББСБ
Транскапитал ББСБ
Энт кредит инвестмент ББСБ





















