МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ШАГНАЛЫН УДИРДАМЖ
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны шагналд материал авах тухай
2023 оны “Алтан Од”-ын эзэд Шилдэг ББСБ-ууд, Шилдэг ажилтнуудыг тодруулахаар нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна .
Материал хүлээн авах хугацаа 2023.11.24 хүртэл
- ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГЫН ШАГНАЛ:
- Оны “Шилдгийн шилдэг ББСБ”: /1 ББСБ/
Актив нь 5 тэрбум төгрөгөөс дээш /тус бүр 1 ББСБ/
- Оны Шилдэг санхүүгийн хүртээмжтэй ББСБ
- Оны Шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ББСБ
- Оны Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ
Актив нь 5 тэрбум төгрөгөөс доош /тус бүр 1 ББСБ/
- Оны Шилдэг санхүүгийн хүртээмжтэй ББСБ
- Оны Шилдэг нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч ББСБ
- Оны Шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээтэй ББСБ
- Оны Шилдэг валют арилжаа эрхлэгч ББСБ /1 ББСБ/
Дээрх номинациудад нэр дэвших ББСБ нь дараах материалуудыг бүрдүүлнэ.
Бүрдүүлэх материал:
- Шагналд нэр дэвшүүлж байгаа тухай албан тоот
- Байгууллагын танилцуулга:
-Үүсгэн байгуулагдсан огноо, салбар, ажилчдын тоо
-Активын болон бусад санхүүгийн үзүүлэлтүүдийг 2022 оны гуравдугаар улирлыг 2023 оны гуравдугаар улиралтай харьцуулсан байдлаар
– Нэрээ дэвшүүлж буй номинацийн хүрээнд хийсэн голлох ажлуудын танилцуулга
– Бусад төрийн болон төрийн бус байгууллагуудаас олгосон шагналын талаарх мэдээлэл
- Санхүүгийн тайлан 2023 оны гуравдугаар улирлаар
- Татварын тодорхойлолт 2023.09.30-ны байдлаар
- Шалгаруулалтын журамд дурьдагдсан үнэлгээг хийхэд шаардлагатай бусад мэдээлэл, баримтууд
- Хавсралт excel файлыг бүрэн бөглөж ирүүлнэ.
- ШИЛДЭГ АЖИЛТНУУДЫН ШАГНАЛ:
Банк бус санхүүгийн салбарт шинийг санаачилсан, салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан үр бүтээлтэй ажилласан, баг хамт олноо манлайлсан зэргийг харгалзан үзэж нэр дэвшүүлнэ. Шагналд горилогчдод тавигдах шаардлагыг Холбооны шагналын журамнаас харна.
“МББСБХ”-ны шагнал:
- Банк бус санхүүгийн байгууллагын Тэргүүний ажилтан
- Холбооны Хүндэт жуух бичиг
- Оны Шилдэг Салбарын захирал
- Оны Шилдэг Нягтлан бодогч
- Оны Шилдэг Эдийн засагч
- Оны Шидэг Ажилтан
Дээрх номинацид нэр дэвшүүлэхэд бүрдүүлэх материал:
- Шагналд нэр дэвшүүлж байгаа тухай албан тоот
- Холбооны шагналын Анкет, 3×4 цээж зураг(Загварын дагуу)
- Ажил байдлын тодорхойлолт :
-Гол үр дүнгийн үзүүлэлтүүдийг 2023.09.30-ны хүртэлх журамд заасан байдлаар тодорхой дурьдсан байх
- Хамт олны хурлын тэмдэглэл
- Нэрийн хуудас
- НД-ын лавлагаа
- Өмнө шагнагдаж байсан бол шагналын хуулбар
- Шалгаруулалтын журамд дурьдагдсан үнэлгээг хийхэд шаардлагатай бусад мэдээлэл, баримтууд.
МББСБХолбооны шагналын журам
МББСБХолбооны-Шагналын-Анкет
Нэр-дэвшиж-буй-ББСБ-ууд-бөглөх-хүснэгт
You may also like
“Комплаенс-Удирдах ажилтны манлайлал” сургалт зохион байгууллаа
- June 10, 2024
- by admin
- in Үндсэн мэдээ