Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо нь Ашид мэргэн консалтинг фирм ХХК-тай сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд “Зээлийн эрсдэлийн менежмент”-ийн сургалтыг 2024 оны 09 дүгээр сарын 17, 18-ны өдрүүдэд гишүүн ББСБ-ын зээл, эрсдэлийн ажилтнуудад зохион байгууллаа. Энэхүү сургалтаар эрсдэлийн удирдлагын тогтолцоо, таксономи, зээлийн багцын эрсдэл, зээлийн эрсдэлийн бодлого журам, чанаргүй зээл бууруулах стратеги зэрэг агуулгыг хамарсан ба бодит жишээ кэйс ажиллав.
Сургалтыг удирдан явуулсан Ашид мэргэн консалтинг фирмийн багш нар болон сургалтад хамрагдсан ажилтнууддаа талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.