НИЙТ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2024 оны 4-р сарын 12-ны өдрийн А-74 тушаалаар 2024 оны 4-р сарын 01-ний өдрийн байдлаарх бүх ангилагдсан, үлдэгдэлгүй зээлийг (үүнд санхүүгийн түрээс, зээлийн шугам болон гэрээгээр баталгаажсан бүх өр төлбөр хамаарна) хамруулж зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийсэн. Мөн 4-р сарын 01-ээс 6-р сарын 02-ны өдрийн хооронд өр төлбөрөө бүрэн барагдуулж хаагдсан бүх ангилагдсан зээл, төлбөрийн үүргийг 6-р сарын 02-ны өдрөөр тасалбар болгон нэгдсэн байдлаар зээлийн мэдээллийн лавлагаанд тусгагдахгүй байх тохиргоог хийхээр тушаалд тусгагдсан.
Иймд мэдээлэл нийлүүлэгч банк бус санхүүгийн байгууллагууд Та бүхэн өөрсдийн зээл болон төлбөрийн үүргийн мэдээллийг 6-р сарын 02-ны өдөр багтаан ЗМС-нд мэдээлнэ үү.
Жич: Зээлийн шугамын төлөгдсөн огноо талбар бүрэн бөглөгдсөн үед тус зээлийн шугам албан ёсоор хаагдсан төлөвт шилжихийг анхаарна уу.
You may also like
“Комплаенс-Удирдах ажилтны манлайлал” сургалт зохион байгууллаа
- June 10, 2024
- by admin
- in Үндсэн мэдээ