27 Oct
“ЗЭЭЛ ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ГЭРЭЭНИЙ ХАРИЛЦАА” СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment
Банк Санхүүгийн Академи нь Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны захиалгаар “Зээл олгохтой холбоотой гэрээний харилцаа” сургалтыг зохион байгуулж байна.
Уг сургалтыг Банк Санхүүгийн Академийн Сургагч багш М.Мөнхбаатар удирдан явуулж байна.
Сургалтаар Банк, санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнүүд болон гэрээ байгуулахтай холбоотой чиг үүрэг бүхий ажилтнууд гэрээ байгуулахтай холбоотой анхаарах зүйлсийн талаар судалж мэднэ.
Түүнчлэн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ, Фидуцийн гэрээ зэрэг үндсэн сэдвүүдээс гадна зээл олгох, судлах явцад гардаг түгээмэл кейсүүд, урт нэртэй хуулийн агуулгыг хамруулан мэдлэг, мэдээллээ хуваалцах бөгөөд оролцогчид багшаас биечлэн асуулт асуух, ярилцах, зөвлөгөө авах боломжтой сургалт юм.
You may also like
МҮХАҮТ, МББСБХ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
- April 12, 2024
- by admin
- in Үндсэн мэдээ
Бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүй, зах зээлийн судалгаа шинжилгээ, тэдгээрийн зохих...
ХАНДИВЫН АЯНД НЭГДЛЭЭ
April 2, 2024
БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛОВ
February 28, 2024