МҮХАҮТ ААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ

Компанийн дүрэм журманд дотоод шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах зохицуулалтыг тусгах талаарх ААН-үүдэд өгөх зөвлөмж
Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа–2050, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт компаниуд шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах зохицуулалтыг тусгах, шүгэл үлээх соёлыг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан бөгөөд Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, урт болон дунд хугацааны хөгжлийн баримт бичигт шүгэл үлээгчийн мэдээллийн мөрөөр ажиллах, мэдээллийн нууцлал болон мэдээлэгчийг хамгаалах үйл ажиллагааны үндэс нь тавигдсан.
Шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах бодлого зохицуулалтыг хэрэгжүүлснээр компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, нэр хүндийг хамгаалах, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах, ISO 37001 авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд дэмжлэг болохын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэлийг бэхжүүлж байгууллагын дотоод соёлыг сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Иймд компаниуд дотоод журам, ёс зүйн болон бусад дүрмээ батлахдаа дараах зүйлүүдийг анхаарах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
- Төлөөлөн удирдах зөвлөл ба Гүйцэтгэх захирал болон Ёс зүйн дүрэм болон мэдээлэгчийн бодлогыг тодорхой, тууштай дэмжих хэрэгтэй. Гүйцэтгэх захирлын зүгээс авлигыг үл тэвчих бодлогын талаар захиас буюу “мессэж”-ийг дүрэмд тодорхой оруулах, салбар компаниудын менежерүүд болон удирдагчдыг “дуугарах” соёлыг төлөвшүүлэхэд идэвхтэй оролцуулах
- Шүгэл үлээгчээс мэдээлэл авах тодорхой сувгуудыг бий болгох. Үүнд:
- – Бие даасан, гуравдагч этгээдийн ажиллуулдаг утас (hotline) болонвэб аппликейшн ашиглах
- – Дотооддоо ажил хариуцсан холбоо барих (комплаенсын менежер,аудитын нэгж зэрэг) хүмүүсийг ажиллуулах
- – Мэдээлэгчийн хувийн мэдээллийг сахин хамгаалах
- – Шүгэл үлээх боломжтой зөрчлийн (санхүүгийн луйвар, авлига,дарамт, аюулгүй байдлын зөрчил г.м) төрлийг тодорхой зааж өгөх
- – Шүгэл үлээгчийг хамгаалах талаар тодорхой зааж, зөрчсөн тохиолдолд сахилгын арга хэмжээ авахаар тусгах, хариуцлагад юу хамаарах, ямар хэлбэртэй (албан тушаал бууруулах, ажлаас халахг.м) байхыг тодорхойлох
- Мэдээллийг хэрхэн хүлээн авах, хянан шалгах, шийдвэрлэх үйл явцыгтодорхойлох
- Бүх ажилтнуудад шүгэл үлээгчийг хамгаалах баталгаа, мэдээллийг хянаншалгах үйл явцын талаар мэдээлэх
- Компанийн ёс зүйн дүрэм болон шүгэл үлээхтэй холбоотой зохицуулалтыг хууль эрх зүйн шаардлага болон компанийн өөрчлөгдөж буй бизнест нийцүүлэн тогтмол хянаж, шинэчилж байх




