Бизнесийн орчин тодорхойгүй, замбараагүй энэ цаг үед бизнесийн байгууллагуудын тэсэж үлдэх, хурдтай өсөж, өөрчлөгдөх шаардлага бий болж байна. Тэгвэл гүйцэтгэлийг удирддаг аргачлал /Objective & Key Results/-ыг хэрэгжүүлснээр баг бүрийн ажлын гүйцэтгэлийг амжилттай удирдаж, сайжруулснаар мэдээлэл солилцоо, нэгж хоорондын хамтын ажиллагааг уян хатан процессоор явуулах нөхцөл бүрдэж, байгууллага зорилгодоо хүрэх боломжтой болно. Глобал орчинд байгууллага, компаниуд бизнесийн хямралыг даван туулахын тулд OKR аргачлалыг хэрэгжүүлж байгаа тул энэхүү сургалт ББСБ-дад энэхүү аргачлалыг хэрхэн бэлдэх, боловсруулах, хэрэгжүүлэх арга зүй, хэрэглээ талаас ур чадвар олгох зорилготой юм.
Зорилтот бүлэг:
Хүний нөөц, үйл ажиллагаа хариуцсан удирдлага, менежер
Сургалтын арга хэлбэр:
Мэдлэг олгох сургалт, хэлэлцүүлэг, багаар ажиллах, интерактив байдлаар явагдана.
Сургалтаас хүлээгдэж буй үр дүн:
Сургалтаар OKR ойлголттой болсноор хэрхэн боловсруулах арга зүйд суралцан ажлын байран дээр хэрэглэх бодит ур чадвар олгогдох ба байгууллагынхаа баг бүрийн ажлын гүйцэтгэлийг амжилттай удирдаж, улмаар сайжруулснаар мэдээлэл солилцоо, нэгж хоорондын хамтын ажиллагааг уян хатан процессоор явуулах нөхцөл бүрдэж, байгууллага зорилгодоо хүрэх боломжтой болно.
Сургалтын хугацаа:
2025 оны 02 сарын 11-12-ны өдрүүд 10:00-13:00 цагийн хооронд
Сургалтын хэлбэр:
Зүүм платформоор явагдана.
Сургалтын төлбөр: 140,000
Бүртгэл:
Оролцох хүний мэдээллийг 02 дугаар сарын 10-ны 13:00 цагаас өмнө admin@bbsb.mn хаягаар илгээгээрэй.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes