25 Jan
“AFIFORUM-2024” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

МББСБХолбоо бичил санхүүгийн салбарын мэдээ, мэдээлэл солилцох, тогтвортой санхүүгийн тогтолцоог бий болгох, олон улсын шилдэг туршлагыг судлан байгууллагадаа нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг олгосон Ази тивдээ томд тооцогдох бичил санхүүгийн AFIFORUM чуулга уулзалтад жил бүр гишүүн байгууллагуудаа хамруулж, хамтран ажиллаж ирсэн билээ.
Энэ удаагийн “AFIFORUM-2024” чуулга уулзалт 2024 оны 1-р сарын 23, 24-ний өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотод зохион байгуулагдсан бөгөөд МББСБХолбооны Ерөнхийлөгч З.Алтанзул, СЗХорооны төлөөллүүд болон Холбооны гишүүн Лэндмн, БИД, Транскапитал, Солонго капитал, Таванбогд финанс, Фикс фанд, Биг Могул ББСБ-уудын төлөөллүүд амжилттай оролцлоо.
You may also like

“ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН КОД” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО
- April 16, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор зохион байгуулагдаж буй “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ...

БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
March 18, 2025

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО
February 21, 2025