Cerise+SPTF болон Филиппиний Бичил санхүүгийн зөвлөл хамтран зохион байгуулж буй 2024 оны жилийн уулзалт нь “Building Responsible Finance Ecosystems: A Summit on Responsible Finance in Action” сэдвийн хүрээнд 2024 оны 6-р сарын 4-7-ны өдрүүдэд Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдах гэж байна.
МББСБХолбоо нь 2024 оныг “Хариуцлагатай санхүүгийн жил” болгон зарласантай холбогдуулан хариуцлагатай санхүүгийн чиглэлээр дотоодын болон олон улсын хэмжээний хурал уулзалт, форум, арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг гишүүн байгууллагууддаа хүргэж олон улсын шилдэг туршлагыг судлах, нэвтрүүлэх зорилгын хүрээнд энэхүү мэдээллийг хүргүүлж байна.
Cerise+SPTF нь нийгэм, байгаль орчны гүйцэтгэлийн удирдлагын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч хоёр байгууллагын хамтарсан байгууллага юм. Social Performance Task Force (SPTF) нь 2005 онд үүсгэн байгууллагдсан бөгөөд “Universal Standards for Social and Environmental Performance Management” стандартыг боловсруулан сайжруулсан ирсэн. Cerise нь 1998 онд байгууллагадсан Францын ТББ бөгөөд Нийгмийн хариуцлагын удирдлагын хэрэгжилтийг анхлан эхлүүлж, SPI санаачлагыг боловсруулсан.
2020 онд Smart Campaign хаагдахаа зарлаж, Cerise ба SPTF хамтран “Харилцагчийн эрхийг хамгаалах” санаачлагыг үргэлжлүүлэн сайжруулж, хадгалахаар болсон. 2021 оны 9 сард Cerise+SPTF Харилцагчийн эрхийг хамгаалах замын зургийг танилцуулсан билээ.
Иймд та бүхнийг уг чуулга уулзалтад өргөнөөр оролцохыг уриалж байна.
Оролцох ББСБ-ууд admin@bbsb.mn хаягаар холбоонд бүртгүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж харна уу.
2024 Annual Meeting Portal – Cerise+SPTF (cerise-sptf.org)
Төлбөрийн мэдээлэл:
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes