НИЙТ МЭДЭЭЛЭХ ҮҮРЭГТЭЙ ЭТГЭЭДИЙН АНХААРАЛД
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 22 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр банкнаас бусад мэдээлэх үүрэгтэй этгээдэд зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам”-ын дагуу нийт мэдээлэх үүрэгтэй этгээдээс жил бүрийн нэгдүгээр сарын 20-н болон долдугаар сарын 10-ны өдрийн дотор “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг цахим хэлбэрээр авдаг. Тус асуулгыг дээрх журамд заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд нөхөж ирүүлэх боломжгүй ба хугацааг дахин сунгахгүй тул мэдээлэх үүрэгтэй этгээд та бүхэн 2024 оны жилийн эцсийн “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх эрсдэлийн үнэлгээний асуулга”-ыг доорх холбоосоор татан авч 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн дотор үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж ирүүлнэ үү.
https://www.frc.mn/#/view/7566
You may also like

БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
- March 18, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ

ӨГЛӨӨНИЙ КОФЕГ ХАМТДАА УУЛЗАЛТ БОЛЛОО
