МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
- By admin
- In Үндсэн мэдээ
- 0 comment

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх 14 дэх удаагийн “Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн”-ийг “Шаргуу тогло, ухаалгаар ял” уриан дор 2025 оны 05-р сарын 08-11-ний өдрүүдэд Жи Эс Би Капитал ББСБ-ын хамт олонтой хамтран MCU Sport complex-т амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн тэмцээнд 32 байгууллагын 52 баг нийт 470 гаруй тамирчин хурд, хүч, ухаанаа сорин өрсөлдлөө.
Багийн нийлбэр дүнгээр Омни Капитал ББСБ шилдгээр шалгарч, шилжин явах цомын эзэн болсноор ирэх жилийн тэмцээнийг зохион байгуулахаар боллоо.
Шагналт байруудыг танилцуулвал:
Эрэгтэй багийн төрөлд
I байр: ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ
II байр: ОМНИ КАПИТАЛ ББСБ
III байр: КИНГДОМ ИНВЕСТ ББСБ
Шилдэг тоглогч: ЖИ ЭС БИ КАПИТАЛ ББСБ Д.Бат-Ивээл
Эмэгтэй багийн төрөлд
I байр: СОНО ФИНТЕК ББСБ
II байр: НЭТКАПИТАЛ ФИНАНС КОРПОРАЦИ ББСБ ББСБ
III байр: ОМНИ КАПИТАЛ ББСБ
Шилдэг тоглогч: СОНО ФИНТЕК О.Заяа
Тэмцээндээ идэвхтэй оролцсон Холбооны удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо мөн гишүүн байгууллагуудын удирдлага, хамт олон Та бүхэндээ баярлалаа.
Тэмцээнийг зохион байгуулагч Жи Эс Би Капитал ББСБ-ын удирдлага, хамт олондоо нийт гишүүн байгууллагууд, баг тамирчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Холбооны зүгээс эв санаагаа илүү нэгтгэж, эрүүл мэнддээ анхааран спортоор хичээллэхийг уриалж, ирэх жилийн 15 дахь удаагийн тэмцээн дээрээ амжилтаа улам ахиулахыг хүсье.









You may also like

“ХҮҮХДИЙН ГАР ЗУРГИЙН УРАЛДААН”-ЫГ АРВАН ХОЁР ДОХ ЖИЛДЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
- June 2, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ