Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос “Банк бус санхүүгийн байгууллагын ажилтны хөгжлийн цуврал лекц”-ийг Бичил глобус финанс ББСБ-ын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос “Банк бус санхүүгийн байгууллагын ажилтны хөгжлийн цуврал лекц”-ийг Бичил глобус финанс ББСБ-ын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа. Энэхүү цуврал лекц нь банк бус санхүүгийн байгууллагын ажилтнуудын үнэ цэнэ, мэргэжлийн ур чадвар, манлайллыг хөгжүүлэн салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх зорилготой юм. Өнөөдрийн илтгэгчээр энэхүү цуврал лекцийн санаачлагч МББСБХ-ны дэд ерөнхийлөгч, Бичил глобус финанс ББСБ-ын ТУЗ-ийн дарга С.Отгонбат, Юнайтед бизнес паблишингийн үүсгэн байгуулагч Д.Асралт, “Өмгөөллийн Бизнес Ло” ХХК-ийн үүсгэн байгууллагч, манлайлын ментор Ц.Азбаяр нар хүрэлцэн ирж өөрсдийн амжилтын туршлагаасаа хуваалцан, манлайллын ур чадвар, байгууллагын соёлын талаар сонирхолтой яриа өрнүүлсэн бол салбарын залуучууд маань нэг өглөөг эрч хүчээр дүүрэн өнгөрүүлж, оюундаа мэдлэг нэмж чадсан гэдэгт итгэлтэй байна. Лекцийг хамтран зохион байгуулсан Бичил глобус финанс ББСБ-ын удирдлага, хамт олон болон хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгч, оролцогч нартаа талархал илэрхийлж цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье.





