АЛТАН ОД 2025 ШАГНАЛЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

МББСБХолбоо нь гишүүн байгууллагууд, тэдгээрийн шилдэг ажилтнуудын салбарт болон МУ-ын нийгэм эдийн засагт оруулсан бодит хувь нэмэр, эрхэлсэн ажилдаа онцгой амжилт гаргасан байдал, өндөр ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн зэргийг харгалзан
Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны нэрэмжит шагнал болох “Алтан Од” 2025 Оны шилдэг байгууллага, Оны шилдэг ажилтнуудыг тодруулахаар нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч байна.
МББСБХолбооны шагналын удирдамж:
1.1 Банк бус санхүүгийн байгууллагын салбарын байгууллага, түүний ажилтны эрхэлсэн ажлын ололт амжилт, үр бүтээлийг гол шалгуур үзүүлэлт болгохын зэрэгцээ өндөр ёс зүйтэй байж салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмэр тухайлбал харилцагчийг хамгаалах, тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх, комплаенсыг хэрэгжүүлэх чиглэлээр онцгой амжилт гарган ач холбогдол бүхий үүрэг биелүүлсэн байдал мөн Холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцон дэмжсэн байдлыг юуны өмнө харгалзан үзэх зарчмыг баримтална.
1.2 Холбооны гишүүн байгууллага, түүний ажилтан, албан хаагчийг шагналд тодорхойлох, сонгон шалгаруулах, шагнаж урамшуулах асуудлыг Холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ба нэр дэвшигчдийг шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн онооны нийлбэрээр шалгаруулна.
Холбооны гишүүн байгууллага шагналд тодорхойлох байгууллага, ажилтны тухай дараах баримт бичгийг эх хувиар нь Ажлын албанд ирүүлнэ.
Шилдэг байгууллагад нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
– Байгууллагын албан хүсэлт;
– Гишүүн байгууллагын өөрийн тодорхойлолт, танилцуулга;
/Тодорхойлолтод байгууллагын тухайн жилийн үйл ажиллагааны голлох санхүүгийн үзүүлэлтүүд (санхүүгийн тайланг хавсаргах), үйл ажиллагаанд нэвтрүүлсэн хөрөнгө оруулалт, ажил үйлчилгээний тухай тоон баримтууд, шинээр бий болгосон ажлын байрны тоо, хүрсэн үр дүнг тусгасан байна/
– Татварын байгууллагын тодорхойлолт;
– СЗХ-ны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 1 жилийн байдлаар хангасан тайлангийн хариу;
– Маягт бөглөж ирүүлнэ./ Шагналын журмын хавсралт-2-байгууллага бөглөх гэсэн маягтаас нэр дэвшиж буй шагналд тавигдах шалгуур үзүүлэлтийг бөглөж файлаар ирүүлнэ./
Шилдэг ажилтанд нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
– Байгууллагын албан хүсэлт;
– Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр /зөвхөн ”Оны шилдэг Гүйцэтгэх захирал” шагналд хамааралтай/;
– Ажилтны ажил байдлын тодорхойлолт /Тухайн ажилтны сүүлийн 2-5 жилийн ажлын ололт амжилт, үр бүтээл, ажлын гол үзүүлэлт, хүрсэн үр дүнг тусгасан байх/;
– Ажилтны анкет /Хавсралт-3-анкет гэсэн маягтыг бөглөнө/;
– Хурлын тэмдэглэл;
– Ажилтны нийгмийн даатгалын лавлагаа;
– Маягт бөглөж ирүүлнэ./Шагналын журмын хавсралт-1-ажилтны бөглөх гэсэн маягтаас нэр дэвшиж буй шагналд тавигдах шалгуур үзүүлэлтийг бөглөж файлаар ирүүлнэ/
Банк бус санхүүгийн тэргүүний ажилтан, Хүндэт жуух бичиг шагналд нэр дэвшигч дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
– Байгууллагын албан хүсэлт;
– Ажилтны ажил байдлын тодорхойлолт /Тухайн ажилтны сүүлийн 2-5 жилийн ажлын ололт амжилт, үр бүтээл, ажлын гол үзүүлэлт, хүрсэн үр дүнг тусгасан байх/;
– Ажилтны анкет /Хавсралт-3-анкет гэсэн маягтыг бөглөнө/;
– Хурлын тэмдэглэл;
– Ажилтны нийгмийн даатгалын лавлагаа;
– Маягт бөглөж ирүүлнэ./ Шагналын журмын хавсралт-1-ажилтны бөглөх гэсэн маягтыг бөглөж файлаар ирүүлнэ/
Материал хүлээн авах хугацаа:
2025.11.17-ны өдрийн 18:00 цагаас өмнө Холбооны байранд эх хувиар нь ирүүлнэ үү.
Шагналын тодорхойлолтод байгууллагын Гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байна.
Та бүхэн Холбооны шагналын журамтай сайтар танилцан шаардлага хангах нэр дэвшигчдийн материалыг бүрдүүлэн байгууллагын албан хүсэлтийн хамт бидэнд ирүүлнэ үү.
Хавсралтаар шагналын журам, бөглөх маягт, анкетыг хүргүүлж байна.
Шагналтай холбоотой асууж тодруулах зүйл гарвал 88001965 дугаараар холбогдоно уу.
Та бүхэнд амжилт хүсье.
You may also like

БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
- October 22, 2025
- by admin
- in Үндсэн мэдээ
БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

