МББСБХолбооноос “Банк санхүүгийн академи”-тай хамтран явуулдаг “Комплаенс ба ёс зүй” комплаенсын анхан шатны онлайн сертификатжуулсан сургалт 2025 оны 12-р сарын 16-нд эхэлнэ.
СЗХ-ны журмын 2.3.7 болон 2.4.2 дахь заалтад өөрчлөлт орны дагуу энэхүү сургалт заавал хамрагдах сургалт болсон.
/МУТСТ тухай хуулийн 4.1.-д заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн МУТСТ үйл ажиллагаа хариуцсан комплаенсын ажилтнууд болон хууль эрх зүй, дотоод хяналт хариуцсан ажилтнууд “Комплаенсын ажилтан мэргэшүүлэх сургалт”-д суухад энэхүү анхан шатны сургалтад суусан байх шаардлага тавигддаг./
Сургалтын зорилго:
Мөнгө угаалт, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн ойлголтыг өгөх, хуулийн дагуу ББСБ нь сэжигтэй гүйлгээг мэдээлэх үүргийг ойлгуулах болон ББСБ-уудад зориулсан комплаенсын болон ёс зүйн бодлого журмын хэрэгжилтийг хангахад туслах, ажилтнуудад комплаенс болон ёс зүйн стандартыг таниулах, зөв хандлагыг бий болгох, ажлын байранд гардаг нийтлэг ёс зүйн алдаанаас танилцуулж, сэргийлэх аргад сургах юм.
Сургалтын агуулга: Сургалтын гол агуулга нь 3 модулийн 5 хичээлээс бүрдэх ба хичээлүүд үндсэн хичээл, кейс дасгал ажил, шалгалт гэсэн 3 хэсэгтэй.
Сургалтын явц: Оролцогч хичээлийг онлайнаар судлах бөгөөд үргэлжлэх хугацаа 14 өдөр байна. Бүх нийтийн амралтын өдрийг алгасаж тооцсон.
Нийт 5 хичээл, 5 шалгалттай бөгөөд сургалтыг дуусгахын тулд бүх шалгалт болон сургалтын үнэлгээг амжилттай өгсөн байх шаардлагатай. Модуль тус бүрийг амжилттай судалсны дараа шалгалтаа амжилттай өгч байж, дараагийн модуль сургалт эхлэх болно. Шалгалтын босго оноо 75% байна.
Сургалтын материалуудыг зөвхөн онлайн сургалтын систем дээрээс үзэж судлах боломжтой бөгөөд татаж авах боломжгүй.
Сургалтын материалуудыг дурын төхөөрөмжөөс үзэх боломжтой.
Бүртгэл: Сургалтад хамрагдах хүний мэдээллийг хавсралтад буй хүснэгтийн дагуу бөглөн training@bbsb.mn хаягаар 12-р сарын 12 -ны 11:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
/Онлайн сургалт тул и-мэйл хаягаа зөв бичсэн эсэхээ шалгахыг анхааруулж байна./
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







