МББСБХолбоо Learning & Development Academy-тай хамтран ББСБ-ын дуудлагын төвийн ажилтнуудыг чадавхжуулах “Утсан харилцааны соёл” танхимын сургалтыг 2-р сарын 9-ний өдөр зохион байгуулах тул та бүхэн идэвхтэй хамрагдаж ур чадвараа сайжруулаарай. Сургалтын зорилго:Утсан харилцааны ОУ-н туршлага, стандартыг таниулах, Call Center-н ажитнуудад зайлшгүй байх ур чадваруудыг эзэмшүүлэх улмаар ажилтны сэтгэл ханамж нэмэгдэж, тогтвортой ажиллах боломжтой. Мөн цахим шилжилт хурдацтай явагдаж, харилцагчид зайнаас үйлчилгээ авахыг илүүд үздэг болсон. Тиймээс утсан харилцааны соёл үйлчилгээ сайн байх нь бизнесийн өсөлтөд маш чухал үүрэгтэй. Сургалтын огноо: 2-р сарын 9-ний өдрийн 09:00-13:00 цагт танхимаар зохион байгуулагдана. Байршил: СБД 8-р хороо МУИС-ийн бизнесийн сургуулийн хойд талд Velox төвийн 2 давхар / Зүүн урд талын кофе шоптой хаалгаар орно/ Сургалтын бүртгэл: Сургалтад оролцох хүний мэдээллийг training@bbsb.mn хаягаар 2-р сарын 6-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







