Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, бодлогын хэрэгжилт, багийн гүйцэтгэлийг бодитоор авч явдаг гол хүч болох дунд шатны менежерүүдэд зориулсан ББСБ-ын “Дунд шатны менежерүүдийг чадавхжуулах хөтөлбөр” сургалтыг Та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо.
Тус сургалтын хөтөлбөрийг Холбооны зүгээс Learning & Development Academy-тай хамтран боловсруулсан тул удирдлагууд Та бүхэн байгууллагынхаа менежерүүдийг энэхүү хөтөлбөрт идэвхтэй хамруулна уу.
Сургалтын агуулга:
- Удирдах ажилтны удирдан манлайлах ур чадварыг сайжруулах
- Харилцаа, багийн манлайллаа бэхжүүлэх
- Ажлын гүйцэтгэл, хариуцлагыг үр дүнтэй удирдах
- Байгууллагын зорилго, стратегийг бодит ажил болгон хэрэгжүүлэх чадавхыг нэмэгдүүлэх
• Өөрийгөө удирдах, багаа удирдах, харилцааг удирдах
Сургалтын огноо&цаг: 03-р сарын 24-ний Мягмар гараг, 09:00-17:00 цагт
03-р сарын 25-ны Лхагва гараг, 09:00-13:00 цагт
Хаяг байршил: СБД, 8-р хороо МУИС-ийн бизнесийн сургуулийн хойд талд Velox төвийн 2 давхар / Зүүн урд талын кофе шоптой хаалгаар орно/
Сургалтын бүртгэл: Сургалтад оролцох хүний мэдээллийг training@bbsb.mn хаягаар 03-р сарын 23-ны 12:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







