Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн зарлигаар Банк бус санхүүгийн байгууллагын салбарын хөгжил дэвшилд оруулсан үнэтэй хувь нэмэр…

Монгол Улсын эдийн засагт хийж бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж Монгол Улсын “Гавьяат эдийн засагч” цол тэмдгээр Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга М.Гантулга шагнагдлаа.
Төрийн дээд шагнал хүртсэн танд Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны Бүх гишүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.



