“АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ”-ЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зам тээврийн сайдын 2026 оны А/225 дугаар тушаалаар “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн баталж, 2026 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн.
Энэхүү журам шинэчлэн батлагдсантай холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудад нэгдсэн мэдээлэл, зөвлөмж, чиглэл өгөх, журмын хэрэгжилтийг хамтран үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор хамтарсан уулзалт, арга хэмжээг зохион байгууллаа.
Тус уулзалтад Зам, тээврийн яам, Татварын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн автотээврийн бодлого зохицуулалтын газрын холбогдох удирдлага, албан тушаалтнууд оролцож журмын талаар танилцуулга, мэдээлэл өгч салбарын оролцогчдын асуултад хариулж талууд харилцан санал солилцлоо.
Цаг заваа гарган хүрэлцэн ирсэн бүх оролцогч нартаа ажлын өндөр амжилт хүсье.



