Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны нэрэмжит 5-н ТӨРӨЛТ ДӨРӨВДҮГЭЭР БАГА ОЛИМП тэмцээний техникийн зөвлөгөөний хурал амжилттай болж өндөрлөлөө.

“ДӨРӨВДҮГЭЭР БАГА ОЛИМП” тэмцээнд 44 ББСБ-ын баг тамирчид оролцохоор бүртгүүлсэн ба техникийн зөвлөгөөний хурлаар тэмцээний төрөл тус бүрийн дүрмээ баталж баг тамирчдын хэсэг болон тоглолтын дарааллыг хэлэлцэн батлав.
Тун удахгүй багийн тоглолтын хуваарийг та бүхэндээ танилцуулах болно.
Нийт баг тамирчдадаа амжилт хүсье
Тэмцээн: 2026.11.06-08-ны өдрүүдэд Хавай спорт комплекст /ТЭЦ4-ийн урд/
Ерөнхий зохион байгуулагч: МББСБХолбоо, 2024 оны Шилжин явах цомын эзэн Netcapital Financial Group


