Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо болон Бичил Глобус Финанс ББСБ-тай хамтран ажилтнуудын сэтгэлгээ, харилцаа, гүйцэтгэл, хувь хүний хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “COGNITIVE UPGRADE 360°” бүтэн жилийн цогц хөтөлбөрийн 11 дэх удаагийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

МББСБХолбооны Дэд ерөнхийлөгч С.Отгонбат — “Ухамсрын сэрэлт” сэдвийн хүрээнд багийн амжилтыг бүрдүүлэх хүчин зүйлс, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг урт хугацаанд хэрхэн тогтвортой хадгалах талаар туршлагаасаа хуваалцлаа.
Сэтгэл зүйч Г.Наранбаатар — “Break the loop: Эхлүүлээд орхидог давталтаас хэрхэн гарах вэ?” Эхлүүлсэн ажлаа тууштай дуусгах, давтагддаг хэв маягаасаа гарах, шинэ дадлыг өдөр тутмын үйлдэлтэйгээ уялдуулан хэвшүүлэх замаар өөртөө бодит өөрчлөлт бий болгох аргачлалуудыг танилцууллаа.
Менежмент, системчлэлийн зөвлөх Д.Цэцэн — “Ёс зүй” сэдвийн хүрээнд ёс зүй, жудаг, хувь хүний үнэт зүйлс, өөрийн баримталдаг зарчим хэрхэн бүрэлддэг, эго нь бидний бодол, шийдвэр, үйлдэлд хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл өглөө.
Жижиг үйлдлийг зөв давтамжтайгаар давтах нь том өөрчлөлтийг авчирдаг бол хувь хүний өөрчлөлт багийн амжилтын нэг хэсэг болдог.



