Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо , Санхүүгийн зохицуулах хороо болон “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Юү Эй Эф Ассет Менежмент ҮЦК” ХХК хамтран МББСБХолбооны гишүүн байгууллагуудад зориулан “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж ба шалгуур шаардлага” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00–16:30 цагийн хооронд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн MSE Hall танхимд зохион байгуулахаар боллоо. Энэхүү сургалт, хэлэлцүүлгээр Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татах боломж, ач холбогдол, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн бүртгэлийн үйл ажиллагаа, хөнгөлөлт, чөлөөлөлт стандарт, шалгуур, шаардлага болон санхүүгийн байгууллагуудын хөгжлийн чиг хандлага олон улсын жишээ зэрэг мэдээ мэдээллийг салбарын шилдэг мэргэжилтэн, төлөөллүүд бодит кейс дээр тулгуурлан танилцуулахаараа онцлог бөгөөд чухал ач холбогдолтой юм.Та бүхнийг байгууллагын өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, цаашдын өсөлт хөгжилтөд нэн шаардлагатай санхүүжилтийг нээлттэй зах зээлээс хэрхэн татах үйл ажиллагаа танилцуулах энэхүү сургалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.Бүртгэл: Дараах https://forms.gle/X2mxN2iPQTBCWNMp9 холбоосоор 11-р сарын 10-ны өдрийг хүртэл бүртгүүлнэ үү. /Оролцогчдын тоо хязгаартай /
Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж ба шалгуур шаардлага сэдэвт сургалт, хэлэлцүүлэг
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







