“МББСБХ”-НЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРАЛ БОЛЛОО
“МББСБХ”-ны Удирдах Зөвлөлийн ээлжит бус хурал аравдугаар сарын 22-ны өдөр боллоо. Энэхүү хурлаар холбооны гуравдугаар улирлын тайлан, бүх гишүүдийн хурлын товын талаар хэлэлцсэн. Хурлаар Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны “Бүх гишүүд”-ийн хурлыг ирэх 2021 оны нэгдүгээр сард багтаан хийх шийдвэрийг гаргалаа.
Уламжлал ёсоороо бүх гишүүдийн хурлыг жил бүрийн хоёрдугаар сард багтаан хийдэг байсан боловч дэлхий даяар тархсан “Ковид-19” цар тахлаас шалтгаалан 2020 оны хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон.
Бүх гишүүдийн хурлыг онлайнаар зохион байгуулах технологийн боломжтой ч холбооны дүрмэнд “онлайнаар хийх” гэсэн зүйл заалт байгаагүй тул дүрмэндээ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага тулгарсан юм. Ингээд бүх гишүүдийн тавиас дээш хувиар дэмжсэн санал аван Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар”-т холбооны дүрмээ шинэчилэн бүртгүүлэх ажил аравдугаар сарын 7-ны өдөр эцэслэсэн.
Мөн “Ковид-19” цар тахлын хорио Монгол Улс даяар аравдугаар сарын нэгний өдрөөс албан ёсоор цуцлагдсанаар хурлыг тэнхимээр хийх нөхцөл бүрэлдсэн юм. Ингээд давагдашгүй хүчин зүйлийг нөлөөнөөс болж “Бүх гишүүдийн хурал”-аа 2021 он хүртэл хойшлуулах нь зүйтэй талаар санал хураахад Удирдах Зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар 2021 оны нэгдүгээр сард хийх нь зүйтэй хэмээн үзэж шийдвэрээ гаргалаа.
Шийдвэрийг МББСБХолбооны гишүүдэд мэдэгдэхийг холбооны гүйцэтгэх захиралд даалгалаа. Удирдах Зөвлөлийн ээлжит хурал ирэх арваннэгдүгээр сард хуралдана.