МББСБХ-ноос Санхүүгийн боловсролын HUB сургалтын байгууллагатай хамтран 2023 оны 11 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд “Байгууллагын зээлийн шинжилгээ” сургалтыг танхимаар зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго:
Энэхүү сургалтаар аж ахуйн нэгж байгууллагын зээлдэгчид зээл олгохдоо зөвхөн санхүүгийн дүн шинжилгээ хийхийн зэрэгцээ удирдлагын, эрх зүйн талаас, барьцаа хөрөнгө болон зах зээлийн нөхцөл байдал, нийлүүлэлтийн суваг, түүнчлэн хэрэгцээнд нь тохирсон зээлийн нөхцөлийг хэрхэн тогтоох талаар ахисан шатны мэдлэг олгон, зээл олгоход баримтлах арга, хэрэгслийг бодит кейс жишээн дээр тайлбарлан практик дадлага хийх замаар мэдлэгээ бататгахад оршино.
Зорилтот бүлэг: Банк бус санхүүгийн байгууллагад зээлийн ажилтнаар 3 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай ажилтнууд,
Сургалтын огноо: 2023.11.09-10-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл /Бүтэн 2 өдрийн сургалт/
Сургалтын хэлбэр: Танхимаар зохион байгуулагдах бөгөөд Санхүүгийн боловсролын HUB.ын туршлагатай зөвлөх, сургагч багш нарын чадавхи дээр суурилан бодит кейс практик туршлагаас суралцан багаар хэлэлцүүлэг хийн, бодит кейс дээр харилцан ярилцаж, дасгал ажиллана.
Байршил: TIME төвийн 5 давхарт 501 тоот /МУБИС-ийн чанх хойно Аз хур номын дэлгүүрээр ороод 5 давхарт/
Сургалтын төлбөр: 340,000 төгрөг /2 өдрийн хоол, кофе, цайны үнэ багтсан болно/
Бүртгэл: Сургалтад оролцох хүний овог нэр, ББСБ-ын нэр, албан тушаал, мэйл хаяг, утасны дугаарыг admin@bbsb.mn хаягаар 2023 оны 11-р сарын 08-ны дотор ирүүлнэ үү. Асууж тодруулах зүйл байвал 77008380 дугаараар холбогдоорой.
Хавсралтаар сургалтын хөтөлбөрийг хүргүүлж байна, сайтар танилцана уу. Хүний тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 2 days
- Skill level Intermediate
- Students 0
- Assessments Yes