Санхүүгийн зохицуулах хорооны 2016 оны 71 дүгээр тогтоолоор батлагдсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-ын 2.11 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 6 сарын хугацаанд ББСБ-ын удирдлага нь Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан байна.” гэж заасан.
Үүний дагуу Монголын ББСБ-уудын Холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулдаг “ББСБ-ын гүйцэтгэх захирал мэргэшүүлэх сургалт”-ыг 2024 оны 4 дүгээр сарын 24-26-ны /Лхагва, Пүрэв, Баасан/ өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Хамрах хүрээ:ББСБ-ын гүйцэтгэх захирлууд, удирдлагууд
Сургалтын хугацаа: 4-р сарын 24-26-ны өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд
Сургалт болох газар: Корпорейт зочид буудлын 3 давхарт /Баянгол зочид буудлын ард/
Сургалтын төлбөр: Гишүүн ББСБ 550,000 төгрөг, гишүүн бус ББСБ 650,000 төгрөг
Бүртгэл: 2024 оны 4-р сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл бүртгэнэ. Оролцох удирдлагын мэдээллийг admin@bbsb.mn и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88001965 дугаараар холбогдож авна уу.
Та бүхэнд амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes