МББСБХолбоо нь Банк санхүүгийн академитай хамтран “Зээл олгохтой холбоотой гэрээний харилцаа” сургалтыг 5 дугаар сарын 30-нд зохион байгуулах гэж байна.
Зорилго:
Банк, санхүүгийн байгууллагын зээлийн мэргэжилтнүүд болон гэрээ байгуулахтай холбоотой чиг үүрэг бүхий ажилтнууд гэрээ байгуулахтай холбоотой анхаарах зүйлсийг судалж мэднэ.
Зорилтот бүлэг:
Зээл олгох үйл ажиллагаанд оролцдог ажилтнууд
Агуулга:
Зээлийн гэрээ
Барьцааны гэрээ
Батлан даалтын гэрээ
Фидуцийн гэрээ
Дээрх гэрээнүүдийг байгуулахтай холбоотой кейс, дадлага /Зээл байгуулах үед гардаг асуудлуудыг кейстэй ярина, өөрсдөө асуудлуудаа бэлдээд ирвэл зөвлөгөө шийдэл өгнө/ Сургалтыг Банк санхүүгийн академийн 2022 оны шилдэг сургагч багш, ахлах хуульч М.Мөнхбаатар удирдан явуулна.
Сургалтад хамрагдсанаар:
Дээрх гэрээ, хэлцлийн талаарх ойлголт, ялгааны талаар гүнзгий мэдлэгтэй болох, эдгээр гэрээ, хэлцлийг хуульд нийцүүлж, алдаагүй, өөртөө ашигтай байдлаар байгуулах ур чадвараа нэмэгдүүлэх;
• Цахим хэлбэрээр байгуулахад тавигдах хуулийн шаардлага, шүүхийн практикийн талаар тодорхой мэдлэг, мэдээлэлтэй болох;
• Бодит кэйсд тулгуурласан бодлого бодож сургалтаар олж авсан мэдлэгээ бататгах;
• Эдгээр гэрээ, хэлцлийг зохицуулсан хууль тогтоомж, тэдгээрийг албан ёсоор тайлбарласан улсын дээд шүүхийн тайлбартай танилцах, ойлгох, ашиглах зэрэг чадвартай болно.
Огноо:
5 дугаар сарын 30-ны өдрийн 09:00-13:00 цагт
Хаяг:
СБД, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө-17, Виста оффис, 2-р давхар, В өрөө
Бүртгэл:
Оролцох хүний мэдээллийг 5 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө admin@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү. /25 хүн бүртгэх тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй/
Та бүхэнд ажлын амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes