СЗХ-ны сургалтын журмын 2.4.2 дахь заалтад өөрчлөлт орсны дагуу байгууллагын ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд нь заавал удирдах ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, сертификат авах үүрэгтэй гэж заасан.
Үүний дагуу МББСБХолбоо, Санхүүгийн боловсролын HUB сургалтын байгууллагатай хамтран Комплаенс-Удирдах ажилтны манлайлал сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн сургалт нь 6-р сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд комплаенсын чиглэлээр мэдлэг өгч гэрчилгээ олгохоос гадна удирдлагуудад зориулсан манлайллын сургалт хослон явагдахаараа онцлог юм.
Комплаенс удирдах ажилтны манлайлал сургалт-2024.06.05-06-ны өдрүүдэд 10:00-13:00 /Zoom платформоор/
Off-site удирдлагын сургалт-2024.06.07-ны өдөр 09:00-20:30 /Terelj mountain lodge/
Захирлууд та бүхнийг уг сургалтад хамрагдаж шинэ мэдлэг, мэдээлэл авангаа нэтворкинг үүсгэж нэг өдрийг агаарт хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна. /СЗХ-ны сертификат олгогдоно/
Сургалтын зорилго
-Комплаенсын зорилго, үүрэг, эрсдэлийн талаар ахисан түвшний мэдлэгийг олж аван, байгууллагадаа комплаенсын соёлыг бий болгон улмаар Монгол Улсад мөрдөгдөж буй мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, журам, дотоод хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар илүү ахисан шатны мэдлэгтэй болно.
-Байгууллагад тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхэд сургалтаар дамжуулан дэмжлэг үзүүлэх, удирдах ажилтнуудын удирдлагын арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой.
Зорилтот бүлэг
Монголын Банк бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны гишүүн байгууллагуудын Гүйцэтгэх захирал, удирдлагууд
Сургалтын арга хэлбэр
Сургалт нь Санхүүгийн боловсролын HUB.ын туршлагатай зөвлөх, сургагч багш нарын чадавхи дээр суурилан бодит кейс практик туршлагаас суралцан цахим болон тоглоомын аргаар багаар ажиллах, бодит кейс дээр харилцан ярилцах хэлбэрээр танхимд болон танхимын гадуур гадаа талбайд явагдана.
Сургалтын огноо
-2024.06.05-06-ны өдрүүдэд 10:00-13:00 цагийн хооронд Zoom платформоор
-2024.06.07-ны өдөр 09:00-20:30 /Terelj mountain lodge/
Сургалтын төлбөр
-550,000 төгрөг
-/Өмнө нь Комплаенс удирдах ажилтны манлайлал сургалтад хамрагдсан захирлууд зөвхөн 6 сарын 7-ны off-site сургалтад хамрагдах боломжтой. Төлбөр: 400,000 төгрөг/
Бүртгэл
Та бүхэн мэдээллээ admin@bbsb.mn хаягаар бөглөн 6-р сарын 04-ний өдрийн дотор ирүүлнэ үү.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 3 days
- Skill level Expert
- Students 0
- Assessments Yes