Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд 2024 оны01 дүгээр сарын 17-ны өдөр орсон нэмэлт өөрчлөлтийн талаарх “ТУСГАЙЛСАН ЖУРМААР ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГАА” сэдэвт 2 дахь удаагийн сургалтыг 2024 оны 09- рсарын 11-ний өдөр Цадиглан фемис солюшинс ХХК-тай хамтран зохион байгуулах гэж байна.
Танилцуулга:
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 01-р сарын 17-ны өдрийн хуулиар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа” буюу 1 “Долоогийн нэгдүгээр дэд бүлэг”-ийг нэмсэн ба 2024 оны 10-рсарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Уг нэмэлт өөрчлөлтөөр бага үнийн дүнтэй буюу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс /13.200.000 төгрөг/ дээшгүй үнийн дүнтэй бүх төрлийн гэрээний маргаан, нэхэмжлэлийн үнийн дүнгээс үл хамаарах, шүүхийн шийдвэр гүйцэтгэл ажиллагаатай холбоотой /эд хөрөнгө, эрх битүүмжлэх, хураах үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулахтай холбоотой гэх мэт/ гомдол, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах, ажилд эгүүлэн тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах зэрэг маргааныг тусгайлсан журмаар шийдвэрлэх боломжийг бүрдүүлжээ.
Дээрх хэргийн онцлогт тохирсон, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны уян хатан зохицуулалт бий болж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны удаашрал багасаж, иргэд, хуулийн этгээдэд хурдан шуурхай, хялбар байдлаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үр дүнтэй, хүртээмжтэй хүргэх ач холбогдолтой юм.
Тус хуулийн 753.3, 759.4-т заасны дагуу Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 06-р сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргах нэхэмжлэл, хариу тайлбарын загвар, хэргийн оролцогчдын эрх үүргийн тайлбарын загвар”-ыг мөн өдрийн 24 дүгээр тогтоолоор “Тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, магадлалын бүтэц боловсруулах аргачлал”-ыг тус тус баталсан байна.
Мөн эрх зүйн шинэ орчныг бүрдүүлж, хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулах суурь тавигдсан байна. Тодруулбал Монгол Улсын Их Хурлын 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Шүүх байгуулах тухай” хуулийн шинэчилсэн найруулгаар Дүүргийн Эрүү Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг байгуулж, 2025 оны 01 дүгээрсарын 01-ний өдрөөс хэрэгжихээр зохицуулагдсан.
Сургалтын зорилго:
Сургалтын зорилго нь тус хуулийн онцлог, бага үнийн дүн буюу 13.200.000 төгрөгөөс доош үнийн дүнтэй гэрээний маргаан, мөнгөн хөрөнгө гаргуулах, банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэх зэрэг шаардлага бүхий эрх зүйн маргааныг хэрхэн, ямар хугацаанд шийдвэрлэхээр болсон тухай хуулийн чухал шинэчлэлийг хууль хэрэгжиж эхлэхээс өмнө цаг алдалгүйгээр урьдаж зөв ойлгож, хэрэгжүүлэх боломжийг олгоход оршино.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes