МББСБХолбоо Learning & Development Consultansy мэргэжлийн байгууллагатай хамтран Хүний нөөцийн менежерүүдэд зориулсан сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 07-нд танхимаар зохион байгуулах гэж байна.
Сургалтын хөтөлбөрийг та бүхнээс авсан сургалтын санал асуулганы үр дүнд боловсруулан бэлтгэсэн болно.
Байгууллагууд урт хугацааны санхүүгийн, маркетингийн болон үйл ажиллагааны зорилго, зорилтуудаа биелүүлэхийн тулд тохирсон хүний нөөцийн бодлого, зөв хүнийг зөв ажлын байранд ажиллуулах, талент хайх, татах, тогтвортой ажиллуулах, ажилтнаа тогтоон барихаас эхэлнэ.
Компаниуд маань чадварлаг ажилтнуудаа тогтоон барихын тулд ямар бодлогыг баримталж байна вэ?
Шинэ ажилтнууд чинь 3 сарын дотор ажлаасаа гараад байна уу?
Ажилтнуудаа сурж хөгжих боломж нөхцөлөөр хэр хангаж байна вэ?
Ихэнх хүмүүс удаан хугацаанд нэг байгууллагад тогтвортой, бүтээмжтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдаг ч тэдний энэхүү эрмэлзлийг унтрааж, тогтвортой ажиллах хүсэл эрмэлзлийг үгүй хийдэг нь ихэнхдээ тухайн байгууллагын тодорхойгүй байдал, удирдлагын харилцаа, хамт олны таагүй уур амьсгал байдаг. Тэгвэл энэхүү сургалт Та бүхэнд зөв гаргалгааг олж өгөхөд туслах болно.
Зорилтот бүлэг:
ББСБ-ын хүний нөөцийн менежерүүд
Сургалтын арга хэлбэр:
Сургалтыг Learning & Development Consultansy ХХК-ын туршлагатай, чадварлаг сургагч багш интерактив байдлаар онол, практик хослуулан явуулна.
Сургалтын огноо: 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00-13:00 цагт танхимаар зохион байгуулагдана. /Сургалт болох газрыг оролцогчдодоо тухайн үед мэдээлнэ ээ/
Сургалтын төлбөр:
Нэг хүний 120 000 төгрөг / 2 удаагийн кофе, цай багтсан/
Сургалтын бүртгэл:
Сургалтад оролцох хүний овог нэр, ББСБ-ын нэр, албан тушаал, утас, мэйл хаягаа admin@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү. 11-р сарын 05-ныг дуустал бүртгэнэ.
Хүний тоо хязгаартай тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 4 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes