Банк бус санхүүгийн байгууллагын ажилтны хөгжлийг дэмжих “COGNITIVE UPGRADE 360°” сургалтын хөтөлбөр эхэллээ.
МББСБХолбооны дэд ерөнхийлөгч, Бичил Глобус Финанс ББСБ-ын ТУЗ-ийн дарга С.Отгонбатын санаачилгаар сэтгэлзүйч Г.Наранбаатартай хамтран хэрэгжүүлэх “COGNITIVE UPGRADE 360°” хөтөлбөрийн мэдээллийг Та бүхэнд хүргэж байгаадаа таатай байна.
Тус хөтөлбөр нь МББСБХолбооны гишүүн байгууллагуудын ажилтнуудын сэтгэлгээ, харилцаа, ажлын гүйцэтгэлийг системтэй хөгжүүлэх, орчин үеийн сэтгэлзүй, гүйцэтгэлийн шинжлэх ухаанд тулгуурлан хувь хүний хандлага, стрессийн удирдлага, харилцааны ур чадвар болон бүтээмжийг системтэйгээр сайжруулах зорилготой бүтэн жилийн цогц сургалтын хөтөлбөр бөгөөд 2026 оны 3 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 09-ний хооронд үргэлжлэх юм.
Сургалт МББСБХолбооны гишүүн байгууллагуудын ажилтнуудад үнэ төлбөргүй.
Хөтөлбөрийн эхний сургалт 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 07:30 цагт Аз Хур номын их дэлгүүрт болно.
Бүртгэл: Та бүхэн эхний сургалтад хамрагдах бол 03-р сарын 24-ний өдрийн 12:00 цагаас өмнө доорх линкээр бүртгүүлнэ үү. https://forms.gle/rrZTawwjjPJAJreR6 /Оролцогчдын тоо хязгаартай/
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







