Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгын хүрээнд Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгтэй /ТМЗН/ хамтран холбооны гишүүн байгууллагуудын нягтлан бодогч нарыг чадавхжуулах сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн сургалтаар 5-аас дээш жил ажилласан нягтлан бодогч нарт зориулсан “ББСБ-ын нягтлан бодогчдыг чадавхжуулах сургалт”-ыг 2023.11.27 -12.05-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Мөн бид тус сургалтад хамрагдсан нягтлан бодогч нартаа санхүүгийн мэдлэгийг сэргээх үүднээс “Санхүү болон өртөг удирдлагын бүртгэл” цахим хичээлийг үнэ төлбөргүй үзэх боломж олгож байгааг дуулгахад таатай байна.
Сургалтын зорилго:
Тус сургалтад хамрагдсанаар татвар, санхүүгийн бүртгэл тайлагнал болон холбогдох хууль эрх зүйн чиглэлээр мэргэшүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэдгээрийг ажил үүргээ хэрэгжүүлэхэд нь туслах, татварын ачааллыг хэмжих, татварын нөлөөллийг шийдвэр гаргалтдаа ашиглах, татвар, санхүүгийн тайлан унших арга зүйн мэдлэг олж авна.
Тус сургалтад Санхүүгийн Зохицуулах хорооноос төлөөллүүд оролцож салбарын талаарх холбогдох мэдээ, мэдээлэл өгнө.
Сургалтын огноо: 2023.11.27-ны өдрөөс 2023.12.05-ны хооронд 09:00-12:10 хүртэл
Сургалтын хэлбэр: Танхимын хэлбэрээр ТМЗН-ийн хамгийн чадварлаг багш нар сургалтыг удирдан явуулна.
Сургалтын хамрах хүрээ: 5-аас дээш жил ажилласан нягтлан бодогч нар
Сургалтын төлбөр: 1 хүний 330,000 төгрөг
Сургалтын бүртгэл:
Анги дүүргэлт, суралцагчдын тоо хязгаартай тул та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 7 days
- Skill level Expert
- Students 0
- Assessments Yes