МББСБХолбоо болон “Сэтгэх урлаг” ТББ хамтран гишүүн байгууллагуудынхаа Гүйцэтгэх захирлуудад зориулсан “Гүйцэтгэх удирдлагын манлайлал” сургалтыг 2024 оны 5-р сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Сургалтын зорилго, зорилт: Зөөлөн ур чадварыг компанийн суурь шийдлүүдтэй хослуулах замаар манлайлах үйл ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
Сургалтын агуулга:
1. Орчин цагийн манлайлагч нарын хэв шинжүүдийг танин мэдэх нь
2. Манлайлагч нарт шаардлагатай ур чадваруудыг танин мэдэх нь
3. Компанийн суурь шийдлүүдийг манлайлах үйл ажиллагаанд ашиглах боломжийг танин мэдэх нь
4. Манлайлах үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах нөхцөлийг танин мэдэх нь
Сургалтын хэлбэр: Онол практик хосолсон уг сургалтыг “Сэтгэх урлаг” ТББ-ын туршлагатай сургагч багш нар удирдан явуулна.
Сургалтын огноо: 2024.05.10-ны 09:00-16:00 цагт болно
Сургалт болох байршил: Корпорэйт зочид буудлын 3 давхарын хурлын танхимд
Бүртгэл: Оролцох гүйцэтгэх захирлын мэдээллийг admin@bbsb.mn хаягаар 05-р сарын 08-ны дотор ирүүлнэ үү.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 1 day
- Skill level All levels
- Students 0
- Assessments Yes