МББСБХолбоо нь салбарын хэрэгцээ, шаардлагад үндэслэн Зээлийн ажилтныг бэлтгэх, мэдлэгийг бататгах “ЗЭЭЛИЙН АЖИЛТНЫ ОНЛАЙН СУРГАЛТ”-ын модулийг шинээр боловсруулах чиглэлээр Банк санхүүгийн академитай хамтран ажиллаа. Энэ хүрээнд Банк санхүүгийн академиас хөгжүүлэн гаргасан ОНЛАЙН сургалтын модулийг Та бүхэнд хүргэж байна.
Зээлийн ажилтны онлайн сургалт маань 7 хоног бүрийн Даваа гараг бүр эхэлнэ.
Сургалт нь зээлийн ажилтанд мэдвэл зохих суурь ойлголтуудыг олгох ба орон зай, цаг хугацааны хувьд бие даан, чөлөөтэй суралцах нөхцөлийг бүрдүүлсэн.
Зорилтот бүлэг: Зээл судлахтай холбоотой ажиллаж байгаа нийт ажилтнууд хамрагдана.
Үүнд:
- Шинээр ажилд орох ажилтан
- Зээл хариуцсан ажилтан мэдлэг бататгах зорилгоор
- Харилцааны менежерүүд
- Зээлийн судалгааны ажилтан
- Зээлийн хариуцсан нэгжийн ажилтнууд
Сургалтын орчин: Self-paced буюу бие даан суралцах
Үргэлжлэх хугацаа: 21 хоног
Нэг өдөрт: 2 академик цаг (1 академик цаг 40 минут)
Сургалтын аргачлал: Онол, кейс, тест шалгалт, видео хичээл
Сургалтын явц: Модуль бүрд тест шалгалт авах ба дараагийн модулийг судлахын тулд өмнөх модулийн шалгалтад тэнцсэн байх шаардлагатай.
Эцсийн шалгалтгүй, оролцогчийн сургалтын үр дүнг шалгалтуудын дунджаар тооцно.
Сургалтын үнэлгээ: 1. Сургалтын бүх модулийг судалсан байх
2. Эзэмшвэл зохих мэдлэгийн 60-аас багагүй хувийг эзэмшсэн нь шалгалтуудын дунджаар үнэлэгдсэн байх
Бүртгэл: Оролцох хүний мэдээллийг Баасан гараг бүрийн 13:00 цагаас өмнө training@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







