МББСБХолбоо Банк санхүүгийн академитай хамтран “Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт”-ыг 09-р сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
СЗХ-ны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 434-р тогтоолоор баталсан ИТГЭЛЦЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ-ын 2.1.5 дахь хэсэгт “Энэ журмын 2.1.4-т заасан төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, нарийн бичгийн дарга нь Компанийн тухай хуульд заасны дагуу компанийн засаглалын чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байх; гэж заасны дагуу “Компанийн засаглалын гэрчилгээ олгох онлайн сургалт”-д хамрагдаж, компанийн засаглалыг хэрхэн төгөлдөржүүлэх, алдаанаас хэрхэн зайлсхийх талаар мэдлэг олж авахаас гадна эрх бүхий гэрчилгээ гардан авахыг урьж байна. Сургалтын Монголын Банк Санхүүгийн Академийн туршлагатай сургагч багш нар удирдан явуулна.
Зорилго:
Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт нь ТУЗ-ийн гишүүд, нарийн бичгийн дарга нарт удирдлагын ур чадвар, эрх зүйн ойлголтыг олгох зорилготой. Сургалтад хамрагдсанаар Компанийн Засаглалын Үндэсний зөвлөлийн дугаартай албан ёсны гэрчилгээ олгогдох ба Та Монгол Улсын компанийн тухай хуулийн дагуу компанийн ТУЗ-д сонгогдох эрхтэй.
Зорилтот бүлэг:
УЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зэрэг хуулийн этгээдээс илгээсэн ажилтан, Гүйцэтгэх удирдлага, хариуцлагатай ажилтан болон компанийн засаглалын талаар мэдээлэл авах сонирхолтой хүн бүр хамрагдах боломжтой.
Агуулга:
Компанийн засаглалын эрх зүйн орчин, Компанийн дүрэм
Хувьцаа эзэмшигч, тэдгээрийн эрх үүрэг, хувьцаа эзэмшигчтэй холбогдох бусад асуудлууд
Компанийн нийгмийн хариуцлага
Тайлагнал ба мэдээллийн ил тод байдал
Чухал хэлцэл, тэдгээрийн онцлог
Төлөөлөн Удирдах Зөвлөл
Компанийн үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо
Ногдол ашиг
Сургалтын хэлбэр:
Цахимаар
Сургалтын огноо: 2024.09.11-13-ны өдрүүдэд өдөр бүр 09:00-12:00 цагуудад
Сургалтын аргачлал: Онол, кейс, тест шалгалт, live видео хичээл
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes