МББСБХолбоо, санхүүгийн боловсролын HUB сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулдаг “Комплаенсын ажилтныг мэргэшүүлэх” ээлжитсургалт 2-р сарын 23-27-ны өдрүүдэд болно.
Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 522 дугаар тогтоолоор “Санхүүгийн зохицуулах хорооны сургалтын журам”-ын 2.3.7 дахь заалтад өөрчлөлт орсны дагуу хорооны зохицуулалттай этгээдийн удирдлага болон ажилтнууд комплаенсын гэрчилгээ олгох сургалтад хамрагдахаар үүрэг хүлээсэн болно.
Иймд Та бүхэн комплаенсын ажилтнаа чадавхжуулан байгууллагаа эрсдэлээс сэргийлнэ үү.
Сургалтын зорилго:Комплаенсын ажилтнуудыг мэргэшүүлэн МУТС болон комплаенсын бусад эрсдэлээс байгууллагаа, цаашлаад салбарын нэр хүнд эрсдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр системтэй, ахисан шатны мэдлэг олгох юм.
Зорилтот бүлэг: МУТСТ тухай хуулийн 4.1.-д заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн МУТСТ үйл ажиллагаа хариуцсан комплаенсын ажилтнууд болон хууль эрх зүй, дотоод хяналт хариуцсан ажилтнууд хамрагдана.
Сургалтын арга хэлбэр: Сургалт нь HUB сургалтын байгууллагын МУТСТ чиглэлээр олон улсын болон дотоодын сертификаттай, туршлагатай зөвлөх, сургагч багш нарын чадавхи дээр суурилан дотоодын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилт, олон улсын практик, тэргүүн туршлагаас суралцах, бодит кейс дээр ажиллах, харилцан ярилцах байдлаар цахимаар Zoom meeting платформ дээр явагдах бөгөөд Бататгал хэлэлцүүлэг нь сургалтын 5 дахь өдөр танхимаар явагдана.Сургалтад оролцсон нийт ажилтан сургалтын эцэст шалгалт өгнө, 70 хувиас дээш оноогоор тэнцсэн тохиолдолд СЗХороотой хамтарсан Мэргэшүүлэх сургалтын сертификат олгоно.
Сургалтад тавигдах шаардлага: Комплаенсын анхан шатны сургалтад заавал хамрагдсан байх.
Сургагч багш нар:
Э.Тамир /СЭЗИС-ийн багш, Доктор/
А.Уянга /СЗХ-ны ХШЗГ-ын МУТА, ахлах мэргэжилтэн/
Г.Даваахүү /МБ, СМА, БЗХАХэлтсийн захирал/
С.Ариунтуяа /СМА, ахлах мэргэжилтэн/
З.Эрдэм /Монголын Комплаенсын Холбооны Гүйцэтгэх захирал/
Ч.Зоригтбаатар /Хуульч, өмгөөлөгч/
З.Оюунчимэг /Мэргэшсэн КА, Төрийн банк/
П.Орхон /Мэргэшсэн КА, Ахлах, Хаанбанк/
Б.Нямжаргал /Сэндли ББСБ, Үйл ажиллагаа хариуцсан захирал/
Т.Баасанбат /Хаан банк, КХА/
Н.Энхмандах /ЭЦГ, Цагдаагийн ахмад/
Т.Чинзоригт /ТТЗ-ийн тасгийн дарга/
Сургалтын огноо: 2026 оны 2-р сарын 23-27-ны өдрүүдэд 09:30-13:00 цаг хооронд
Анхаарах зүйл: Сургалт эхлэхээс 15 минутын өмнө холбогдсон байх бөгөөд камерыг сургалтын турш нээлттэй байлгана.
Сургалтын 5 дахь өдөр Бататгал хэлэлцүүлэг СЗХ-ны Санхүүгийн хүртээмжийн танхимд болно.
Сургалтын бүртгэл:Та бүхэн оролцох албан тушаалтны мэдээллийг training@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү. Бүртгэл 02-р сарын 20-ны 13:00 цагийг дуустал явагдана.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







