Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо Санхүүгийн боловсролын HUB сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулдаг “Комплаенсын ажилтныг мэргэшүүлэх”сургалт 12-р сарын 15-19-ний өдрүүдэд болно.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 522 дугаар тогтоолоор “Санхүүгийн зохицуулах хорооны сургалтын журам”-ын 2.3.7 дахь заалтад өөрчлөлт орсны дагуу хорооны зохицуулалттай этгээдийн удирдлага болон ажилтнууд комплаенсын гэрчилгээ олгох сургалтад хамрагдахаар үүрэг хүлээсэн болно.
Та бүхэн комплаенсын ажилтнаа чадавхжуулан байгууллагаа эрсдэлээс сэргийлээрэй.
Сургалтын зорилго:
Комплаенсын ажилтнуудыг нарийн мэргэшүүлснээр МУТС болон комплаенсын бусад эрсдэлээс байгууллагаа урьдчилан сэргийлэх цаашлаад салбарын нэр хүнд эрсдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж, системтэй, ахисан шатны мэдлэг олгох юм.
Зорилтот бүлэг:
МУТСТ тухай хуулийн 4.1.-д заасан Мэдээлэх үүрэгтэй этгээдүүдийн МУТСТ үйл ажиллагаа хариуцсан комплаенсын ажилтнууд болон хууль эрх зүй, дотоод хяналт хариуцсан ажилтнууд хамрагдана.
Сургалтын арга хэлбэр:
Сургалт нь Санхүүгийн боловсролын HUB-ын МУТСТ чиглэлээр олон улсын болон дотоодын сертификаттай, туршлагатай зөвлөх, сургагч багш нарын чадавхи дээр суурилан дотоодын хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн хэрэгжилт, олон улсын практик, тэргүүн туршлагаас суралцах, бодит кейс дээр ажиллах, харилцан ярилцах байдлаар цахимаар Zoom meeting платформ дээр явагдах бөгөөд Бататгал хэлэлцүүлэг нь сургалтын 5 дахь өдөр танхимаар явагдана.
Сургалтад оролцсон нийт ажилтан сургалтын эцэст шалгалт өгнө, 70 хувиас дээш оноогоор тэнцсэн тохиолдолд СЗХороотой хамтарсан Мэргэшүүлэх сургалтын сертификат олгоно.
Сургалтад тавигдах шаардлага:
Комплаенсын анхан шатны сургалтад заавал хамрагдсан байх.
Сургагч багш нар:
Э.Тамир /СЭЗИС-ийн багш, Доктор/
Н.Тунан /СЗХ, ХШГ, Мэргэжилтэн/
Г.Даваахүү /МБ, СМА, БЗХАХэлтсийн захирал/
С.Ариунтуяа /МБ, СМА, ахлах мэргэжилтэн/
З.Эрдэм /Монголын Комплаенсын Холбооны Гүйцэтгэх захирал/
Ч.Зоригтбаатар /Хуульч, өмгөөлөгч/
З.Оюунчимэг /Мэргэшсэн КА, Төрийн банк/
П.Орхон /Мэргэшсэн КА, Ахлах, Хаанбанк/
Б.Нямжаргал /Сэндли ББСБ, Үйл ажиллагаа хариуцсан захирал/
Т.Баасанбат /Хаан банк, КХА/
Н.Энхмандах /ЭЦГ, Цагдаагийн ахмад/
Т.Чинзоригт /ТТЗ-ийн тасгийн дарга/
Сургалтын огноо:
2025 оны 12-р сарын 15-19-ний өдрүүдэд 09:30-13:00 цагийн хооронд
Анхаарах зүйл:
Сургалт эхлэхээс 15 минутын өмнө холбогдсон байх бөгөөд камерыг сургалтын турш нээлттэй байлгана.
Сургалтын 5 дахь өдөр Бататгал хэлэлцүүлэг СЗХ-ны Санхүүгийн хүртээмжийн танхимд болно.
Сургалтын бүртгэл:
Та бүхэн оролцох албан тушаалтны мэдээллийг training@bbsb.mn мэйл хаягаар ирүүлнэ үү. 12-р сарын 12-ны 11:00 цагийг дуустал бүртгэнэ.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







