СЗХ-ны сургалтын журмын 2.4.2 дахь заалтад өөрчлөлт орсны дагуу байгууллагын ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд нь заавал удирдах ажилтны мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, сертификат авах үүрэгтэй гэж заасан болно. Учир нь ФАТФ олон улсын байгууллагаас 2027 онд Монгол улсын 40 зөвлөмжийн хэрэгжилтийг газар дээр нь шалгахдаа 2023 оноос хойш хийж хэрэгжүүлсэн ажлын гүйцэтгэл дээр шалгалт хийх юм.
Үүний дагуу “Комплаенс-Удирдах ажилтны манлайлал” сургалтыг “Санхүүгийн боловсролын HUB” сургалтын байгууллагатай хамтран сар бүр тогтмол зохион байгуулж байна. Энэ жилийн сүүлчийн сургалт 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд явагдана.
СЗХ-ны сертификат олгогдоно. Комплаенсын хэрэгжилт, мөнгө угаахтай тэмцэхэд Удирдах ажилтны үүрэг оролцоо маш чухал байдаг тул Та бүхнийг энэхүү сургалтад идэвхтэй хамрагдаж байгууллагаа учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Сургалтын огноо: 2023.11.28-29-ний өдрүүдэд
Сургалтын төлбөр: 150,000 төгрөг
Бүртгэл: Оролцох албан тушаалтны мэдээллийг хавсралтад буй хүснэгтийн дагуу бөглөн admin@bbsb.mn хаягаар 11 сарын 27-ны 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 2 days
- Skill level All levels
- Students 0
- Assessments Yes