Сургалтын зорилго:
Харилцагчийн үйлчилгээний сургалт нь ажилчдад үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, санаа зовоосон асуудлыг илүү сайн ойлгож, хариу өгөхөд тусалж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх болно.
Хэрэглэгчид байгууллагын ажилчидтай эерэг туршлага хуримтлуулбал ирээдүйд эргэн ирж, тухайн байгууллагыг бусдад санал болгох магадлал өндөр байдаг. Тиймээс танай байгууллагын нүүр царай, танай хэрэглэгчтэй холбогдож буй хамгийн эхний хүн болох харилцагчийн үйлчилгээний ажилтны харилцаа хандлага, ур чадвар, мэдээлэл хүргэх, мэдээллийг бүртгэх чадвараас хэрэглэгч танай байгууллагыг сонгож үйлчлүүлэх эсэхээ шийддэг. Иймд өөрийн ажилтнуудаа сургаж, ур чадварыг байнга сайжруулж байх нь нэн чухал.
Зорилтот бүлэг:
ББСБ-ын харилцагчтай шууд харилцдаг салбарын захирал, зээлийн ажилтан, харилцагчийн үйлчилгээний ажилтнууд
Сургалтын арга хэлбэр:
Сургалтыг Learning & Development Consultansy ХХК-ын туршлагатай, чадварлаг сургагч багш нар удирдан явуулна. /Өмнө нь тус сургалтаас гадна Дуудлагын төвийн ажилтнуудад зориулсан сургалт орж байсан/
Сургалтын огноо: 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 09:00-13:00 цагт танхимаар зохион байгуулагдана. /Сургалт болох газрыг оролцогчдодоо тухайн үед мэдээлнэ ээ/
Сургалтын төлбөр: 90 000 төгрөг /2 удаагийн цайны завсарлагатай/
Сургалтын бүртгэл:
Сургалтад оролцох хүний овог нэр, ББСБ-ын нэр, албан тушаал, утас, мэйл хаягаа admin@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү. 10-р сарын 17-ныг дуутсал бүртгэнэ.
Зөвхөн 25 хүн бүртгэх тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.
Амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 1 week
- Skill level All levels
- Students 0
- Assessments Yes