МББСБХолбоо Learning & Development Academy-тай хамтран“Харилцагчийн үйлчилгээний сургалт”-ыг 2024 оны 3 дугаар сарын 19-21–ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Сертификат олгогдоно.
Бид гишүүн байгууллагуудын харилцагчийн үйлчилгээ болон харилцагчийн туршлагыг /Customer Experience/ сайжруулахад ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, харилцагчтай харилцах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор санал асуулга авч, үүн дээр үндэслэн шинэ сургалтын модуль болосвруулсан болно.
Сургалтын зорилго:
Харилцагчиийн туршлагыг нэмэгдүүлэх, харилцагч төвтэй сэтгэлгээг бий болгох, харилцагчаа мэдэрч харилцах, ээдрээтэй нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэх ур чадвар, мэдлэг, хандлагыг олгох.
Зорилтот бүлэг:
Харилцагчтай бүх төрлийн сувгуудаар харилцаж, үйлчилгээ үзүүлдэг бүх ажилтнууд
Сургалтын арга хэлбэр:
Танхимын сургалт бөгөөд Learning & Development Academy-ын туршлагатай, чадварлаг сургагч багш нар интерактив байдлаар удирдан явуулна.
Сургалтын огноо: 2024 оны 3 дугаар сарын 19,20,21-ний өдрийн 09:00-13:00 цагт танхимаар зохион байгуулагдана. Байршлыг удахгүй зарлана.
Сургалтын төлбөр: 1 хүний 240 000 төгрөг /өглөөний цай, цайны завсарлагатай/
Сургалтын бүртгэл:
Сургалтад оролцох хүний мэдээллийг admin@bbsb.mn хаягаар 3-р сарын 15-ны дотор ирүүлнэ үү.
Хүний тоо хязгаартай тул Та бүхэн амжиж бүртгүүлээрэй.танилцана уу.
Амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 3 days
- Skill level All levels
- Students 0
- Assessments Yes