Харилцагчийн үйлчилгээний цогц сургалт МББСБХолбоо Learning & Development Academy-тай хамтран “Харилцагчийн үйлчилгээний цогц сургалт”-ыг 2025 оны 11-р сарын 13 -ны өдөр зохион байгуулах гэж байна. Сертификат олгогдоно. Бид гишүүн байгууллагуудын харилцагчийн үйлчилгээ болон харилцагчийн туршлагыг /Customer Experience/ сайжруулахад ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, харилцагчтай харилцах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор санал асуулга авч, үүн дээр үндэслэн уг сургалтын модулийг болосвруулсан болно. Сургалтын зорилго: Харилцагчиийн туршлагыг нэмэгдүүлэх, харилцагч төвтэй сэтгэлгээг бий болгох, харилцагчаа мэдэрч харилцах, ээдрээтэй нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэх ур чадвар, мэдлэг, хандлагыг олгох, ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх; Зорилтот бүлэг: Харилцагчтай бүх төрлийн сувгуудаар харилцаж, үйлчилгээ үзүүлдэг бүх ажилтнууд Сургалтын арга хэлбэр: Танхимын сургалт бөгөөд Learning & Development Academy-ын туршлагатай, чадварлаг сургагч багш нар интерактив байдлаар удирдан явуулна. Сургалтын огноо: 2025 11-р сарын 13 ны өдрийн 09:00-18:00 танхимаар зохион байгуулагдана. Сургалт болох байршил: МУИС-н Бизнесийн сургуулийн зүүн хойно, Velox төвийн 2 давхарт Сургалтын бүртгэл: Сургалтад оролцох хүний мэдээллийг хавсралтад буй хүснэгтийн дагуу бөглөж training@bbsb.mn хаягаар 11 -р сарын 11 -ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү. Хүний тоо хязгаартай. Амжилт хүсье.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







