МББСБХолбоо Learning & Development Academy-тай хамтран “Харилцагчийн үйлчилгээний цогц сургалт“-ыг 2025 оны 12-р сарын 17 -ны өдөр зохион байгуулах гэж байна. Сертификат олгогдоно.
Бид гишүүн байгууллагуудын харилцагчийн үйлчилгээ болон харилцагчийн туршлагыг /Customer Experience/ сайжруулахад ажилтнуудын оролцоог нэмэгдүүлэх, харилцагчтай харилцах ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтын хэрэгцээг тодорхойлох зорилгоор санал асуулга авч, үүн дээр үндэслэн уг сургалтын модулийг болосвруулсан болно.
Сургалтын зорилго:
Харилцагчиийн туршлагыг нэмэгдүүлэх, харилцагч төвтэй сэтгэлгээг бий болгох, харилцагчаа мэдэрч харилцах, ээдрээтэй нөхцөл байдалд асуудлыг шийдвэрлэх ур чадвар, мэдлэг, хандлагыг олгох,ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, борлуулалтыг өсгөх;
Зорилтот бүлэг:
Харилцагчтай бүх төрлийн сувгуудаар харилцаж, үйлчилгээ үзүүлдэг бүх ажилтнууд
Сургалтын арга хэлбэр:
Танхимын сургалт бөгөөд Learning & Development Academy-ын туршлагатай, чадварлаг сургагч багш нар интерактив байдлаар удирдан явуулна.
Сургалтын огноо: 2025 12-р сарын 17 ны өдрийн 09:00-18:00 танхимаар зохион байгуулагдана.
Сургалт болох байршил: МУИС-н Бизнесийн сургуулийн зүүн хойно, Velox төвийн 2 давхарт
Сургалтын бүртгэл:
Сургалтад оролцох хүний мэдээллийг training@bbsb.mn хаягаар 12 -р сарын 16 -ны өдрийн 14:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хүний тоо хязгаартай.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes







