Сайн байцгаана уу,
МББСБХолбооноос ББСБ-ын харилцагчийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан онлайн сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Та бүхнийг сургалтад идэвхтэй хамрагдахыг урьж байна.
Сургалтын зорилго:
Харилцагчийн үйлчилгээний сургалт нь ажилчдад үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, санаа зовоосон асуудлыг илүү сайн ойлгож, хариу өгөхөд тусалж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэх болно.
Хэрэглэгчид байгууллагын ажилчидтай эерэг туршлага хуримтлуулбал ирээдүйд эргэн ирж, тухайн байгууллагыг бусдад санал болгох магадлал өндөр байдаг. Үйлчлүүлэгчиддээ үйлчилгээ үзүүлэхийг урьтал болгож, ажилчдаа сургалтад тогтмол хамруулдаг байгууллагуудыг үйлчлүүлэгчид болон оролцогч талууд илүү нэр хүндтэй, найдвартай гэж үздэг. Бизнесийн амжилтын чухал хэсэг нь хэрэглэгч, харилцагч, үйлчлүүлэгчтэй харилцах харилцаанаас хамаардаг.
Зорилтот бүлэг:
ББСБ-ын харилцагчтай шууд харилцдаг салбарын захирал, зээлийн ажилтан, үйлчилгээний ажилтнууд
Сургалтын арга хэлбэр:
Сургалтыг Learning & Development Consultansy ХХК-ын туршлагатай, чадварлаг сургагч багш нар удирдан цахимаар явуулна. Сургалтын огноо: 2023 оны 03 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд 10:00-12:30 цагт цахимааар зохион байгуулагдана.
Сургалтын төлбөр: 60 000 төгрөг
Сургалтын бүртгэл:
Сургалтад оролцох хүний овог нэр, ББСБ-ын нэр, албан тушаал, утас, мэйл хаягаа admin@bbsb.mn хаягаар ирүүлнэ үү.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 50 hours
- Skill level All levels
- Language English
- Students 0
- Assessments Yes