Сайн байцгаана уу,
Та бүхнийг 11 сарын 30-нд эхлэх Банк санхүүгийн ажилтнуудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай цахим сургалтанд суралцахыг урьж байна!
Хамрах хүрээ: Банк санхүүгийн байгууллагын нийт ажилтнууд хамрагдах боломжтой.
Сургалтын зорилго Банк, санхүүгийн байгууллагын ажилтнуудад ажлын байрандаа аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н мэдлэгийг олгох зорилготой юм.
Сургалтын агуулга: Сургалтын агуулгань банк, санхүүгийн салбарын ажилтан бүр заавал мэдэж байвал зохих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай ойлголтуудыг хамарсан. Түүнчлэн энэ хичээлээр аж ахуйн нэгж байгууллагыг “Covid-19” халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх үүднээс тодорхой арга хэмжээнүүд авах, халдвараас сэргийлэх бүх л боломж, үйл ажиллагааг даган
мөрдөхөд туслах зорилготой бэлтгэгдсэн болно.
Сургалтын бүтэц, зохион байгуулалтын тухай: Энэхүү сургалт нь цахим хэлбэртэй, 7 хоногийн хугацаанд онлайн сургалтын систем дээр нээлттэй байна. Сургалтын аргачлал нь онол, дадлага хэлбэртэй. Нийт 11 сэдвээс бүрдсэн 4 модуль хичээлтэй үргэлжилэнэ. Дараагийн хичээлийг судлахын тулд өмнөх хичээлийн шалгалтанд тэнцсэн байх шаардлагатай.
Сургалтын үр дүн: Сургалтын сэдэв бүрийн эцэст оролцогчийн мэдлэг шалгах тестийг 80%-ийн амжилттай гүйцэтгэх шаардлагатай бөгөөд амжилтгүй тохиолдолд давтан өгөх боломжтой. Харин 4 модуль тус бүрийн эцэст шалгалттай, тухайн шалгалтыг (босго оноо болох 80%) 2 удаа үнэ төлбөргүй өгөх эрхтэй. Энэхүү сургалт нь нэгдсэн шалгалтгүй тул оролцогчийн сургалтын үр дүнг 4 модулийн шалгалтын дунджаар тооцно. Шалгалтаа 2 удаа амжилтгүй өгсөн тохиолдолд дахин шалгалтын төлбөр 5,000 төгрөг байна.
ЖИЧ: Сургалт эхлэхэд ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ЦАХИМ СУРГАЛТЫН ТАНИЛЦУУЛГА-ыг заавал уншиж танилцсан байхаас гадна сургалтын төгсгөлд сургалтын талаарх үнэлгээг бүрэн гүйцэд бөглөсөн байна. Дараах шалгуурыг хангасан оролцогчдод Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтаарх мэдлэгийг эзэмшсэн гэж үзэж Гэрчилгээ олгоно.
Сургалтын төлбөр: Нэг оролцогчийн төлбөр Холбооны гишүүн ББСБ бол 35,000 төгрөг, гишүүн бус ББСБ бол 40,000 төгрөг. Төлбөрийг МББСБХолбооны худалдаа хөгжлийн банкны 499053088 тоот дансанд шилжүүлснээр бүртгэл баталгаажина. Гүйлгээний утга дээр AБ ББСБ, Болд, комплаенс сургалт зэргээр бичиж хийнэ. /Сургалтын үндсэн төлбөр 55,000 төгрөг байдаг бөгөөд Холбоо хамтын ажиллагааны хүрээнд ББСБ-ын төлбөрийг бууруулсан болно./
Бүртгэл: Оролцогчийн ББСБ-ын нэр, овог нэр, утасны дугаар, емайл хаягийн мэдээллийг 11 сарын 27-ны өдрийн дотор nasandelger@bbsb.mnхаягаар болон 88024181 утсаар холбогдож бүртгүүлнэ.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 60 hours
- Skill level All levels
- Language English
- Students 32
- Assessments Yes