2021 оны 10-р сард Монголын ББСБ-уудын Холбооноос Санхүүгийн боловсрол HUB-тай хамтран Харилцагчийн үйлчилгээний ажилтнуудад зориулсан сургалтын I хэсэг буюу СЭТГЭЛ ЗҮЙД СУУРИЛСАН ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ амжилттай зохион байгуулсан билээ. Тус сургалтын II-р хэсэг буюу Хэцүү харилцагчтай харилцах урлаг онлайн сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хэзээ: 2022 оны 02-р сарын 15-16ны өдрүүдэд ZOOM апп ашиглан явагдана.
Хамрах хүрээ: ББСБ-ын харилцагч үйлчилгээний ажилтнууд, зээлийн эдийн засагч, мэдээллийн ажилтнууд хамрагдах боломжтой.
Сургалтын хэлбэр: Сургалт нь Санхүүгийн боловсролын HUB.ын туршлагатай зөвлөх, сургагч багш нарын чадавхи дээр суурилан бодит кейс практик туршлагаас суралцан багаар хэлэлцүүлэг хийн, бодит кейс дээр харилцан ярилцаж виртуал танхимд Zoom meeting платформ дээр явагдана.
Сургалтын төлбөр: Гишүүн ББСБ 65.000 төгрөг, Гишүүн бус 80,000 төгрөг
Бүртгэл: 2022 оны 02- р сарын 11-ний дотор ББСБ-ын нэр, сургалтанд хамрагдах хүний овог нэр, албан тушаал, утасны дугаар имэйл хаягийг ирүүлнэ үү.
Харилцагчийн үйлчилгээний 1-р хэсэг буюу СЭТГЭЛ ЗҮЙД СУУРИЛСАН ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭ сургалтад суусан бол давуу тал болно.
Хавсралтаар сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл, хөтөлбөрийг хүргүүлж байна.
Course Features
- Lectures 0
- Quizzes 0
- Duration 3 hours
- Skill level All levels
- Language English
- Students 273
- Assessments Yes