МББСБХОЛБООНЫ 2023 ОНЫ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРАЛ БОЛЛОО

МББСБХолбооны Бүх гишүүдийн хурал 2023 оны 03 сарын 03-нд амжилттай зохион байгуулагдлаа.
Бүх гишүүдийн хурлыг нээж Холбооны ерөнхийлөгч З.Алтанзул хэлсэн үгэндээ “Төр, хувийн хэвшил, холбогдох талуудын гүүр нь болсон Холбоо үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойгоор хамтран ажилладаг байгууллагуудын хамт ололт амжилтаар дүүрэн ажиллаа. Тэр дундаа Байгаль орчин, нийгэм, засаглалын бодлогоор санхүүгийн салбарт хувь нэмрээ оруулах, нийгмийн хариуцлага болон олон нийтийн үйл ажиллагаагаар үйл ажиллагаагаа таниулах томоохон ажлуудыг Санхүүгийн зохицуулах хороо, Танхимууд, мэргэжлийн холбоод, гишүүн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн. ББСҮА тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдох хурал, хэлэлцүүлгүүд зохион байгуулж салбарын саналыг хүргүүлж ажиллаа. Цаашид тогтвортой санхүүгийн хүртээмжийг олон талт хамтын ажиллагаар сайжруулж нийтлэг эрх ашгаа хамгаалах ажлуудыг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллах болно гэдгээ дурьдлаа.

Бүх гишүүдийн хуралд Санхүүгийн зохицуулах хорооны ББСБ-ын газрын дарга Б.Итгэлсүрэн хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж, “ББСҮА тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төсөл УИХ-д өргөн баригдаж, үүнтэй холбоотойгоор Холбоотой нягт хамтран ажилласан талаар онцлон тэмдэглэж хэллээ. Мөн “Монгол улсад нийгэм, байгаль орчинд ээлтэй тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлж, ногоон зээлийг дэмжихийн төлөөх хамтарсан тунхаг бичиг”-т гарын үсэг зурах гурван талт арга хэмжээнд оролцлоо.


Хурлаар гүйцэтгэх захирал С.Жавхлантөгс Холбоо 2022 онд хэрхэн ажилласан, ямар ахиц дэвшил гарсан хийгээд төлөвлөсөн ажлаа ямар төвшинд хийж гүйцэтгэснээ гишүүддээ тайлагнан, Хяналтын зөвлөлийн дарга Ч.Баатар аудитын тайлан, Холбооны үйл ажиллагаанд хийсэн хяналтын зөвлөлийн тайланг танилцуулж, хуралд оролцсон гишүүд МББСБХолбооны 2022 оны үйл ажиллагааг “САЙН” гэж дүгнэсэн юм.
Холбоо 2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг танилцуулж, гишүүдийн дэвшүүлсэн асуултуудад хариулт өгч, гарсан саналуудыг үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж, төсөв төлөвлөгөөг гишүүдийн 100% саналаар батлуулав.
Холбооны дүрмийн дагуу Удирдах зөвлөлийн сонгууль болж, нэр дэвшигчид өөрсдийн товч танилцуулгаа хийснээр, санал хураалт явагдсан бөгөөд Санал хураалтын дүнгийн дагуу МББСБХолбооны Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн дараах байдлаар өөрчлөгдөв. Үүнд:

Хурлын төгсгөлд 2022 онд Банк бус санхүүгийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, Холбооны үйл ажиллагааг дэмжин ажилласан гишүүн байгууллагууддаа талархал гардуулж өндөрлөв.
Талархал авсан байгууллагууд:




