БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД
- In Үндсэн мэдээ

Зээлийн мэдээллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Олон улсын жишиг, зарчмыг баримтлан Монголбанкнааас баталсан нөхцөл, шаардлагыг үндэслэн энэ хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөлсийг тогтооно” гэж УИХ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан УИХ-ын 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 42 дугаартай тогтоолоор зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл тогтоох нөхцөл, шаардлагыг батлахыг Монголбанкинд даалгасан.
Иймд Та бүхэн Монголбанкны боловсруулсан “Зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэл тогтоох нөхцөл, шаардлагын төсөл”-д тусгуулах саналаа 2025 оны 10-р сарын 16-ны өдрийн дотор ceo@bbsb.mn хаягаар ирүүлж хамтран ажиллана уу.
You may also like

МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ НЭРЭМЖИТ САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО
- May 20, 2026
- by admin
- in Үндсэн мэдээ
АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ АЯН 8 ДАХЬ ЖИЛДЭЭ
БҮХ ГИШҮҮДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА


