“Комплаенс-Удирдах ажилтны манлайлал” сургалт зохион байгууллаа
Санхүүгийн зохицуулах хорооны Сургалтын журмын 2.4.2 дахь заалтад орсон өөрчлөлтийн хүрээнд байгууллагын ТУЗ, гүйцэтгэх удирдлагууд нь заавал удирдах ажилтныг мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, сертификат авах үүрэгтэй гэж заасан. Үүний дагуу МББСБХолбоо, Санхүүгийн боловсролын HUB сургалтын байгууллагатай хамтран Комплаенс-Удирдах ажилтны манлайлал сургалтыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Энэ удаагийн сургалтыг 2024 оны 6-р сарын 05-07-ны өдрүүдэд “Комплаенс-Удирдах ажилтны манлайлал” хосолсон сэдвээр зохион байгуулсан ба Санхүүгийн боловсролын HUB, УЗ-ийн дарга, Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Санхүүгийн боловсролын HUB, сургагч багш, Money Market ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, Санхүүгийн боловсролын HUB, зөвлөх Ш.Алтанцэцэг нар Удирдах ажилтны “Манлайлал-үүрэг оролцоо”, “Өөрчлөлтийн удирдлага” сэдвээр сургалт орлоо.
Сургалтад хамрагдсан захирлууд маань комплаенсын зорилго, үүрэг, эрсдэлийн талаар илүү ахисан түвшний мэдлэгтэй болсон гэж найдаж байна. Түүнчлэн байгууллагадаа тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд сургалтаар дамжуулан дэмжлэг үзүүлэх, удирдах ажилтнуудын удирдлагын арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх, удирдлагууд хоорондоо туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготойгоор сүүлийн өдрийн сургалтыг оффсайт байдлаар Тэрэлжид зохион байгууллаа.
Сургалтыг хамтран зохион байгуулсан Санхүүгийн боловсролын HUB сургалтын байгууллагын багш нартаа болон сургалтанд оролцсон удирлагууд Та бүхэндээ талархал илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.